Мэдлэгээ хуваалцая

Маркетингийн стратеги гэж юу вэ? Түүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Маркетингийн стратеги гэж юу вэ? Энэ асуулт энэхүү сэдвийг хэтэрхий төвөгтэй болгож байж магадгүй. Гэвч бидний эргэн тойронд байгаа зар сурталчилгааны самбар, гар утсаараа хүлээж авдаг бизнесийн мэдээллүүд, худалдан авч буй бараа бүтээгдхүүнүүд гээд өдөр тутмын амьдралд тохиолддог олон зүйлс маркетингийн стратегийн нэг хэсэг байдаг. Харин бизнесийн эзэд энэ сэдвийг сайтар ойлгож өөрийн үйл ажиллагаандаа шингээх хэрэгтэй. Үгүй бол өрсөлдөөнд ялагдана. Урт хугацаандаа бизнесээ өсгөх багаж зэвсэг, арга хэрэгсэл, ур ухааныг стратеги бий болгодог.

Маркетингийн стратеги яагаад чухал вэ?

💡 1. Зорилго тодорхой болно.
Зах зээл дээр “хэнд, юуг, яагаад” хүргэх вэ гэдгээ ойлгоогүй бизнес төөрсөн хүнтэй адил. Стратеги нь танд зөв зам заана.

💡 2. Нөөцөө ухаалгаар зарцуулна.
Санхүү, хүний нөөц, цаг хугацаа бүгд хязгаартай. Стратеги нь ямар сувагт анхаарал хандуулж, юунд хөрөнгө оруулахыг чиглүүлнэ.

💡 3. Хэмжигдэхүйц амжилттай болгоно.
“Сошиал хөтлөх” гэж нэрлэх нэг удаагийн алхам биш, харин үр дүнг хэмжиж, тасралтгүй сайжруулж болох систем бий болно.

МАРКЕТИНГИЙН СТРАТЕГИЙН ТӨРЛҮҮД

1. Корпорацийн түвшний стратеги

Байгууллагын бүх салбарын зах зээлд хандсан том зурган төлөвлөлт.
Жишээ: Coca-Cola олон улсын хэмжээнд олон брэндийг зэрэг удирдахдаа хэрэглэгч бүрт тусгай стратеги боловсруулдаг.

2. Бизнес нэгжийн стратеги (SBU Level)

Нэг бүтээгдэхүүн, нэг чиглэлд төвлөрсөн илүү нарийн стратеги.
Жишээ: Coca-Cola-ийн “VitaminWater” бол нэг бизнес нэгж — түүний стратеги нь эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, шинэлэг амт, амин дэм зэрэгт тулгуурладаг.

3. Функциональ буюу маркетингийн стратеги

Энэ бол бидний төвлөрөх гол сэдэв. Энэ түвшний стратеги нь дараах тусгай төрлүүд рүү салдаг:

1. STP Стратеги (Segmentation – Targeting – Positioning)

Филип Котлерийн маркетингийн үндсэн гурвал:

  • Segment: Хэрэглэгчдийг ангилах
  • Target: Зорилтот бүлгийг сонгох
  • Position: Зах зээлд өөрийгөө хэрхэн байршуулах вэ?

📝 Жишээ: Nike залуу тамирчдыг чиглүүлж, “Just Do It” уриатайгаар сэтгэл зүйд байр сууриа эзэлсэн.

Брэндийн үнэ цэнийг бий болгож, хэрэглэгчийн оюун санаанд “сэтгэлийн холбоо” үүсгэхэд чиглэнэ.
Түр зуурын борлуулалт биш, урт хугацааны үнэнч хэрэглэгч бүтээдэг стратеги.

Хэрэглэгчдэд үнэ цэнтэй, сэтгэлд хүрсэн мэдээ, мэдээлэл, өгөөжтэй контентоор дамжуулан холбоо үүсгэх стратеги.

Porter-ийн 5 хүчний онолоос сэдэвлэж:

  • Өртөг дээр суурилсан өрсөлдөөн
  • Дифференциаци (ялгарах байдал)
  • Ниш маркетинг гэх мэтээр өрсөлдөгчөөс ялгарна.

Facebook, TikTok, Email, SEO, AI гэх мэт орчин үеийн хэрэгслүүд дээр суурилсан интеграцчилсан стратеги.

Өнөөдөр “Сошиал хөтлөх” бол стратеги биш — зөв сувгаар, зөв контент, зөв funnel-тэй байх нь стратеги.

Стратеги боловсруулах 7 шатлал (Котлерийн загвар)
  1. Зах зээлийн судалгаа хийх
  2. Сегмент, зорилтот бүлгийг тодорхойлох
  3. Танай брэндийн байршуулалтыг боловсруулах
  4. 4P стратеги боловсруулах
  5. Гүйцэтгэлийн төлөвлөгөө гаргах (тактик, төсөв, график)
  6. Хэрэгжүүлэх (execution)
  7. Хэмжих, хянах, сайжруулах (feedback loop)

Дээр дурьдсан стратегиудаас гадна бизнесийн онцлог, хэлбэр хэмжээнээс шалтгаалж өөр олон төрлийн стратеги байдаг. Тухайн стратегийг бизнесийн хэмжээ том жижгээс шалтгаалж ашиглах үгүйг шийдэх ёстой. Стратеги нь араасаа хүний нөөц, хэрэгжүүлэхтэй холбоотой зардлууд, түүнийг үнэлэх шалгах механизм шаарддаг тул болгоомжтой хандахгүй бол санхүүгийн үр ашиггүй зардал болох эрсдэлтэй.